Ari Zaya
Career & Self-growth Content Creator
Your dream job is waiting for you.
Би одоо Сидней хотод Master-ийн хөтөлбөрт суралцангаа Assistant Accountant-аар ажиллаж байгаа охин байна. Одоогоос нэг жилийн өмнө би мэргэжлийн ажилд орох хүсэл мөрөөдлөө тээн ажил хайж эхэлж байв. Энэ хугацаанд олон удаа эргэлзэж, өөрийгөө чамлаж, “одоо биш юм болов уу” гэж бодож явсан үе зөндөө. Гэхдээ нэг өдөр шийдвэр гаргасан нь: “Хэрэв би яг одоо дорвитой алхам хийхгүй бол сургуулиа төгстлөө ажил хайхгүй” гэж хэлж байв. Учир ажил хайх нь маш их цаг хугацаа, энерги, сэтгэл санааны золиос шаардаж байсан.
Тэгээд зориг гарган эрчимтэйгээр ажил хайж эхэлсэн. Итгэмээргүй нь, долоо хоногийн дотор би ажлын оффер авч, эцэс төгсгөлгүй мэт санагдаж байсан ажил хайх процесс минь дуусгавар болов.
Надад энэ туршлага нэг зүйлийг тодорхой ойлгуулсан нь:
👉 CV бол зүгээр нэг цаас биш. Энэ бол бидний өмнөх түүхийг илэрхийлдэг, ажилд ороход ашиглах хамгийн хүчтэй зэвсэг байсан.
Ажил олгогч таныг ярилцлагад дуудах эсэхээ CV дээр тулгуурлан шийддэг.
Тиймээс би та бүхэндээ энэхүү CV template-ийг санал болгож байна. Энэ нь зөвхөн Harvard-ийн стандарт бус, мөн Австралийн хөдөлмөрийн зах зээлд тохируулан боловсруулсан хувилбар юм.
✨ Таны мөрөөдлийн ажил таныг хүлээж байна. Go for it!
Хэрэв танд өөртөө итгэлгүй санагдаж байвал, миний ажилд орохоосоо өмнө хийсэн бичлэгийг үзээд урам аваарай.
Facebook
Instagram
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website